Ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ

Хуучирсан мэдээ: 2013.08.21-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ

8 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 50-60 см, Хэнтэй нуруунаас усжих Хараа, Сөгнөгөр голын усны түвшин хоногтоо 10-25 см , Сэлэнгэ мөрөн Орхон голын дагууд усны түвшин 5-25 см нэмэгдэж, ус судлалын харуул Сэлэнгэ-Зүүнбүрэн, Сэлэнгэ-Сүхбаатар, Орхон-Хархорин, Хараа-Дархан, Сөгнөгөр-Сөгнөгөр, Хэрлэн-Чойбалсан, Онги-Сайхановоо, Таац-Нарийнтээл орчимд үерийн түвшинг 10-30 см, Балж гол Дадал сум , Халх гол Ялалт баг орчмоор үерийн аюултай түвшинг 5-10 см тус, тус давсан байна. 8 дугаар сарын 22-ны өдөрСэлэнгэ мөрний дагууд усны түвшин хоногт 5-20 см, Туул гол Улаанбаатар хот орчимд 6 см нэмэгдэх хандлагатай байна. Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад Ус цаг уур, орчны хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.

2013 оны 8 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 26-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж