16 хоног өлсгөлөн зарласны эцэст

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

16 хоног өлсгөлөн зарласны эцэст

Яасан бэ гэж үү? Хунтайж Уиллямын хуримын урилга гарджээ. Үүний төлөө тэр өлсгөлөн зарласан юм. Тэр бол 19 настай Мексик охин. Истибализ Чавез энэ 29-нд Лондон руу ниснэ.


Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард Мехико хотод байх Британийн Элчин сайдын яамны гадаа 16 хоног өлсгөлөн зарлаж суусан билээ. Өөрийн гараар зурсан хунтайж болон сүйт бүсгүй хоёрын зургийг нь ч дамжуулж өгөхийг Элчингийнхэн татгалзаж байсан билээ. Найман кг жин хасаж, тэмцсэний эцэст ийн мөрөөдлөө биелүүлэхээр боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж