Зардаг хуваарь, хандивын анги гэж байхгүй

Хуучирсан мэдээ: 2013.08.21-нд нийтлэгдсэн

Зардаг хуваарь, хандивын анги гэж байхгүй

БШСУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хандивын анги, хувиар зарах, оноо дутсан хүүхдийг оруулах зэрэг асуудалд онцгойлон ач холбогдол өгч буйгаа дуулгалаа. Тэрээр “Төрийн өмчийн их дээд сургуульд орох оноондоо хүрээгүй хүүхдээ сургуульд оруулна гэсэн тэмцлээ зогсоохыг эцэг, эхчүүдээс хичээнгүйлэн гуйж байна. Манай яамны үүдийг дарчихсан байгаа хүмүүсийн ихэнхи нь  “миний хүүхэд сургуулийн хуваарь авч чадсангүй, би ийм амьдралтай, би ийм холбооны хүн, би өмнө нь ийм гавъяа байгуулж байсан, ганц хүүхдийг минь сургуульд оруулж өг” гэсэн хүмүүс. Ийм хүмүүсийн цуваа ажлыг маань үнэхээр чирэгдүүлж байна. Хүүхдийн чинь оноо хүрээгүй бол дахиад л бэлд. Оноо хүрээгүй бол орсон сургуульдаа суралцахад тэнцэхгүй байна гэсэн үг. Мөн хүний авчихсан хуваарийг ч өөртөө шилжүүлж авна гэсэн ойлголт одоо байхгүй. Арын хаалгаар хүүхдээ оруулна гэсэн зүйл байхгүй шүү. Гадуур сургуульд оруулж өгнө, таван сая, арван саяаар сургуульд оруулна, хуваарь зарна гэх мэт янз бүрийн мэдээлэл, зар явж байна. Бид ийм мэдээлэл бүрийг цагдаагийн газарт шилжүүлж байгаа. Хэрэв ийм асуудал сонссон хүн байвал шууд хуулийн байгуулагад нь хандах хэрэгтэй байна. Элсэлтэнд орсон хүн бүрийн оноо, мэдээлэл Тагнуулын Ерөнхий газар болоод манай яаманд бүртгэгдсэн. Авсан хувиараа хэн нэгэнд өгнө гэх ойлголт байхгүй. Чардайж, чармайж байгаад сургуульд орж ирсэн хүүхдийн хажуугаар хичээлээ хийхгүй явж байгаад хаалгадуулж их сургуульд ордог энэ байдлыг бүрэн таслан зогсоох болно. Сургуулийн ямар нэг ажилтанд мөнгө төлж ордог явдлыг таслан зогсоох болно. Ямар нэг гомдол санал байвал яамны маань нэг давхарт маань Олон нийттэй харилцах хэлтэс байна. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж өдөр бүр 13-15 цагийн хооронд иргэдийн гомдол саналыг авч байгаа” гэв.

 
Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж