Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

72 цагийн турш

Английн жүжигчин Майкл Шин төрөлх хот Порт Талботдоо 72 цагийн турш амьд тоглолт үзүүлэв. Түүний өвөрмөц тоглолт “Тэвчээр” нэртэй бөгөөд Исүс Христийн амьдралын сүүлчийн мөчүүдийг харуулсан юм. Тус хотын 1000 хүн үзүүлбэрт оролцон ард олны дүрийг бүтээжээ.


Майклын үзүүлбэр өнгөрсөн баасан гаригийн өглөөний 05.30 цагт эхэлсэн байна. Үйл явдал хотын өөр өөр хэсэгт өрнөж байгаа маягаар тоглолтыг найруулжээ. Ардуудтай уулзан, ууланд хонон, төмрийн дархантай уулзах гээд гурав хоногийн үйл явдлыг яг бодитоор үзүүлсэн байна. Сүүлчийн өдөр цовдлуулахаасаа өмнө хотын цагдаагийн шоронд хоносон гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж