Томоохон террорыг таслан зогсоов

Хуучирсан мэдээ: 2013.08.21-нд нийтлэгдсэн

Томоохон террорыг таслан зогсоов

Пакистаны аюулгүйн албаны ажилтнууд өнгөрсөн мягмар гаригт Кветта хот дахь  нэгэн агуулахаас тэсрэх төхөөрөмж бэлтгэх 100 орчим тонн бодис илрүүлэн хураасан тухай мэдээлж байна.

Хоёр хоногийн өмнө 15 тонн орчим хлорат калий зөөж байсан хоёр хүнийг цагдаагийнхан баривчилжээ. Тэднээс авсан мэдээлэл нь уг агуулахыг илрүүлэхэд тус болсон байна.

Террористуудын агуулахаас хлорат калий, хүхэр, хөнгөн цагааны нунтаг, мөн бялт, зэвсэг зэрэг зүйлийг хураан авчээ. Тэсрэх төхөөрөмжүүд нь бэлэн болсон зөвхөн бялт тавигдах л үлдсэн байжээ.

Мөн арваад хүнийг баривчилсан тухай мэдээлсэн байна. “Кветта хот болон Белужистан мужийг аймшгийн сүйрлээс аварсандаа баяртай байгаа” гэж цагдаагийн төлөөлөгч мэдэгджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж