Өнөө жилийн Каннын наадам өвөрмөц өнгө төрх, дуу хөгжимтэй байх нь ээ. “Болливуд-Хамгийн агуу хайрын түүх” хэмээх киног гаргах болсноо зохион байгуулагчид мэдэгдлээ. Уг кино Энэтхэгийн алдарт мюзикл киноны түүхийг харуулсан юм.
Найруулагч Шекар Капур уг киног Каннын наадамд зориулан бүтээсэн бөгөөд Энэтхэгийн киноны оцнлогийг олон улсад харуулан, Мумбай хотыг дэлхийн киноны ертөнцийн түүхэнд чухалд тооцогдох хот гэдгийг таниулах зорилго өвөртөлжээ. “Бид дуу хөгжимдөө дуртай. Олон жил өнгөрч байгаа ч шинэ үеийнхэн үүнд дуртай хэвээр. Энэ чинь л Болливуд шүү дээ” хэмээн тэрбээр ярив.
Каннын наадам ирэх сарын 11-22-нд болох бөгөөд Монголын богино хэмжээний “Зүүд” кино оролцоно.