Европийн хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн 2014 оны улирлын урьдчилсан шатны тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Европийн хөлбөмбөгийн шилдэг лигүүдээс “Аваргуудын лиг”-ийн урьдчилсан шатны тоглолтод оролцох эрхээ авсан багууд энэ шатанд өрсөлддөг юм.

Италийн хөлбөмбөгийн агуу түүхтэй багуудын нэг “АС Милан” Голландын “ПСВ Эйндховен”-ы талбайд зочлон 1:1-ийн харьцаатай тэнцлээ. Тоглолтын 15 дахь минутад “АС Милан” багийн залуу од Стифен Эл Шаарави гоолдож, талбайн зочид тэргүүлж эхэлсэн. Харин хоёрдугаар үед “ПСВ Энхдховен” багийн довтлогч Тим Матавз тооны харьцааг тэнцүүлсэн байна. Ингэснээр айлын талбайд тэнцсэн “АС Милан” наймдугаар сарын 29-нд болох хариу тоглолтод давуу байдалтай оролцохоор боллоо.

Энэ шатанд Шотландын “Селтик” Казахстаны “Шахтёр Каранганди” багийн талбайд зочлон 2:0-ийн харьцаатай хожигдож шуугиан тарилаа. Мөн ОХУ-ын “Зенит” Португалийн “Пасуш дэ Феррейра” багийг талбайд 4:1, Испанийн “Реал Сосейдад” Францын алдарт “Лион”-ыг талбайд нь 2:0-ийн харьцаатай хожсон байна. Харин Чехийн “Виктория Плзен” талбайдаа Словенийн “НК Марибор” багийг 3:1-ийн харьцаатай хожсон байна. Эдгээр багуудын хариу тоглолтууд наймдугаар сарын 29-ны шөнө 02:45 цагт /Улаанбаатарын цагаар/ болно.
Өнгөрсөн шөнийн тоглолтуудын дүн:
- ПСВ Эйндховен /Голланд/ 1-1 АС Милан /Итали/
- Шахтёр Каранганди /Казахстан/ 2-0 Селтик /Шотланд/
- Пасуш дэ Феррейра /Португал/ 1-4 Зенит /ОХУ/
- Лион /Франц/ 0-2 Реал Сосейдад /Испани/
- Виктория Плзен /Чех/ 3-1 Марибор /Словень/
Харин өнөө шөнө 02:45 цагаас
- Украйны “Динамо Загреб” Австрийн “Австриа Вень”-ийг,
- Болгарийн “Людогорец” Швейцарийн “Базель”-ийг,
- Румыний “Стуяа Бухарист” Польшийн “Легиа Варшав”-ыг,
- Германы “Шальке 04” Грекийн “ПАОК”-ийг,
- Туркийн “Фенербахче” Английн “Арсенал” багийг тус тус талбайдаа хүлээн авна.
Эдгээр багуудын хариу тоглолтууд наймдугаар сарын 28-ны шөнө 02:45 цагаас болно.
Б.БИЛЭГ