
Уг сэтгүүлийн үнэлгээгээр өнгөрсөн онд “Газпром”-ын орлого 25,72 тэрбум ам.долларт хүрсэн байв. Орлогоороо эхний байранд 36,65 тэрбумтай “Nestle” орсон бөгөөд дараа нь 30,46 тэрбумтай нефть, байгалийн хийн ExxonMobil бичигдлээ.
ExxonMobil хөрөнгийн нийт хэмжээгээр (407,2 тэрбум ам.доллар) нэгд нэрлэгдэв. Apple (324,3 тэрбум), Хятадын нефть, байгалийн хийн “PetroChina” (320,8 тэрбум) концерн тус тус дараалжээ. “Forbes” сэтгүүлийн ерөнхий чансааг хоёр дахь жилдээ “JPMorgan Chase” банк тэргүүллээ. Британийн “HSBC” банк хоёрдугаарт, Америкийн “General Electric” корпораци гуравдугаарт тус тус оржээ.
Жагсаалтад АНУ-ын 536 компани байгаа нь хамгийн олон болов. Хоёрт нь 260 компанитай Япон орсон байна. Эхний тавд Хятад (121 компани), Канад (67 компани) ба Өмнөд Солонгос (61 компани) нарын орнууд бичигдлээ. Эхний зууд 26 компаниа нэрлүүлсэн Оросын “Газпром”, “Лукойл” (71 дугаарт) ба “Роснефть” (77) гэсэн гурван компани багтлаа.
“Forbes” жагсаалтад орсон бүх компаниудын хөрөнгөжилтийн нийлбэрийг 38 их наяд гэв. Тэдний ерөнхий ашиг өмнөх жилийнхээс 2,4 их наяд ам.доллар байна.
Дэлхийн томоохон компаниуд
Forbes-ийн ерөнхий чансааг хоёр дахь жилдээ Америкийн “JPMorgan Chase” банк тэргүүлж байна. Харин тусгай үзүүлэлтүүдээр уг банк эхний аравт багтсангүй. Орлого нь нэмэгдсэнээр наймдугаар байрнаас эхний хоёрт Британийн “HSBC” банк оров. Өмнө нь жагсаалтын толгой байсан “General Electric” гэх Америкийн корпораци гуравт оржээ. Цааш нь “ExxonMobil”, Голландын “Shell” ба Хятадын “PetroChina” жагсагдлаа. Долоод Хятадын томоохон “ICBC” банк явж байна. Эхний арвыг Уоррен Баффетийн “Berkshire Hathaway” хөрөнгө оруулалтын сан, Бразилийн нефтийн “Petrobras-Petrуleo Brasil” ба “Citigroup” банк дуусгаж байна.