Тэгш, сондгой дугаараар найм хоног зорчино

Хуучирсан мэдээ: 2013.08.21-нд нийтлэгдсэн

Тэгш, сондгой дугаараар найм хоног зорчино

Нийслэлийн Удирдлагын зөвлөл өнгөрөгч даваа гаригт хуралдаж, замын хөдөлгөөний ачааллыг хэрхэн бууруулах талаар хэлэлцсэн.

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах түр зохицуулалтыг наймдугаар сарын 24-31-ний өдрийг дуустал найман өдөр хэрэгжүүлэх саналыг “Авто замын түгжрэлийг бууруулах, нэгдсэн удирдлагаар хангах” эрх, үүрэг бүхий ажлын хэсгээс оруулжээ. Ажлын хэсэг наймдугаар сарын 24-31-нийг дуустал 07:00-21:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах, хязгаарлалтын хугацаанд троллейбусыг үнэгүй явуулахаар болсон.

Таны машины дугаар …0, …2, …4, …6, …8-р төгссөн бол наймдугаар сарын 24, 26, 28, 30-ны өдрүүдэд, …1, …3, …5, …7, …9-р төгссөн бол наймдугаар сарын 25, 27, 29, 31-ны өдрүүдэд 07:00-21:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохгүй аж. Энэ өдрүүдэд троллейбус иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.

Уг шийдвэр нь 8 хоногийн хугацаанд хүчин төгөлдөр ба хичээлийн шинэ жил болон "Гудамж" төслийн хүрээнд хийгдэж буй зам засварын ажилтай холбогдуулан гарсан болно.


Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж