PlayStation 4-ийг худалдаанд гаргах өдөр зарлагдав

Хуучирсан мэдээ: 2013.08.21-нд нийтлэгдсэн

PlayStation 4-ийг худалдаанд гаргах өдөр зарлагдав

Sony компанийн бүтээл болох PlayStation 4 консолыг ирэх арваннэгдүгээр сарын 15-наас Хойд Америкт, 29-нөөс Европыг орнуудад худалдаалж эхлэх тухай BBC мэдээлжээ.

Электроникийн гигант Sony-гийн PlayStation 4 консол нь ADM-ын A8-3850 quad-core 2.9GHz процессортой, 1GHz график карттай, 1GB-ын багтаамжтай ба өмнөх загвараасаа олон давуу талтай юм.

Дашрамд сонирхуулахад, 2000 оны гуравдугаар сард худалдаанд гарсан "Playstation 2" өнгөрсөн оны байдлаар 151 сая хувь худалдаалагдсан юм. Энэхүү тоглоомын үйлдвэрлэлийг өнгөрсөн оны сүүлчээр зогсоожээ. Тэгвэл 2006 оны арванэгдүгээр сард гарсан "Playstation 3"-ын борлуулалтын хэмжээ өнгөрсөн оны сүүлчийн байдлаар 70.3 саяд хүрчээ.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж