
зохион байгуулдаг үндэсний “Нийслэл лиг-2013” тэмцээний II тойргийн
тоглолтууд амжилттай үргэлжиж байна.
УЛААНБААТАР ИХ СУРГУУЛЬ 1:1 ХАСЫН ХҮЛЭГҮҮД
ГООЛ: Э.Пүрэвдорж 62’, Ц.Төмөр-Очир 94’
ШАР ХУУДАС: Д.Лүмбэнгарав 30’, Э.Пүрэвдорж 77’
ХАСЫН ХҮЛЭГҮҮД: Т.Ганзориг, Ө.Эрдэнэболор, Б.Өлзий-Од, Б.Ууганбат, У.Өлзийсайхан, Ц.Пунцагдорж (Б.Нямжигжид), Б.Жавхлан (Б.Билгүүн), Ц.Төмөр-Очир, Г.Баттулга (Ц.Амаржаргал), Б.Анхбаяр, Ц.Баянжаргал
УБИС: Н.Цэдэнбал, Б.Ганбат, Д.Лүмбэнгарав, О.Очбаяр, Г.Батцэнгэл, Э.Ганзориг, Ө.Одбаяр (Э.Ганцогт), Б.Эрдэнэтөгс, Э.Пүрэвдорж (Г.Ёндонжамц), Л.Мөнгөншагай, Ж.Энхбаяр
Тоглолтын нэгдүгээр үед хоёр баг ээлж дарааллан довтолгоонуудыг явуулсан ч гоол болгож чадалгүйгээр дуусгасан бол тоглолтын хоёрдугаар үеийн 62 дахь минутад Улаанбаатар их сургуулийн 17 дугаартай тоглогч Э.Пүрэвдорж 16 метрийн талбайн гаднаас гоолын салхийг хагалсан юм. Гоол дахиж оролгүйгээр 90 дэх минутад хүрсэн ч, шүүгчийн мэдлийн минутад Хасын Хүлэгүүд клубийн тоглогч Э.Пүрэвдорж 94 дэх минутад хамгаалагчдын алдааг ашиглан гоолдсоноор тоглолтыг тэнцээгээр дуусгаж хэрэгтэй 1 оноог авлаа.