
Уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлогыг төгөлдөржүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд эрдэмтэн, судлаачдын оролцоог хангах зорилготой "Уул уурхайн салбар-Хөгжлийн тулгуур" эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 29-ний өдөр болно. Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газраас зохион байгуулах тус бага хуралд уул уурхай, эрдэс боловсруулалт, хими технологи, хууль эрх зүйн зохицуулалтын чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг эрдэмтэн, судлаачид, уул уурхайн инженерүүд, оюутнууд, салбарын төрийн албан хаагчид оролцох юм. Уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах технологийн сонголт, Монгол оронд химийн үйлдвэрийн суурь тавих асуудал, Нүүрс хийжүүлэх, шингэрүүлэх замаар хими-технологийн гүн боловсруулах, Уул уурхайн үйлдвэрлэлд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багатай техник, технологийг нэвтрүүлэх, Уул уурхайн салбарын мэргэжлийн боловсон хүчний нөөц бэлтгэх асуудал гэсэн сэдвийг гол болгон хэлэлцэх аж.
Ж.ГЭГ