Пакистан лалын зэвсэгт дайчдыг хэлэлцээнд урив

Хуучирсан мэдээ: 2013.08.20-нд нийтлэгдсэн

Пакистан лалын зэвсэгт дайчдыг хэлэлцээнд урив

Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф хүчирхийлэлд цэг тавьж, улс орондоо энх тайван байдлыг тогтоохын тулд лалын хэт даврагчидтай хэлэлцээр хийх санал тавьжээ. Наваз Шариф хийсэн мэдэгдэлдээ Пакистаны Засгийн газрын зүгээс лалын зэвсэгт дайчидтай хэлэлцээр хийх санал тавьж байна. Гэхдээ хэрэв лалын зэвсэгт дайчид бидний саналыг хүлээж аваагүй нөхцөл тэдний эрсэг бүрэн дүүрэн цэргийн хүч хэрэглэнэ гэсэн байна. Наваз Шариф өнгөрсөн зургадугаар сард Пакистаны Ерөнхий сайд  болсон бөгөөд лалын хэт даврагчидтай хийж буй тэмцэлд шийдвэртэй  алхам хийхээр шийдсэн нь энэ аж.

Үүнээс өмнө энэ сарын эхээр Пакистаны Засгийн газраас  лалын хэт даврагчидтай хийх тэмцэлд бүх улс төрийн намыг оролцуулсан цогц аюулгүй байдлын стратеги хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа тухай мэдээлж байсан юм. Гэхдээ одоогоор Пакистаны Засгийн газраас авч хэрэгжүүлэх стратегийн төлөвлөгөө нь яг юу болох болон бүх улс төрийн намуудын нэгдсэн уулзалт хэзээ болох нь тодорхойгүй байна.

Пакистанд лалын Шийт болон Суннитын усргалын хооронд байнга мөргөлдөөн гарахын зэрэгцээ лалын хэт даврагчид баруун өмнөд хэсэгт бослого үймээн дэгдээж, улс орны тогтвортой байдалд аюул заналхийлсээр байгаа аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж