Хуучирсан мэдээ: 2011.04.24-нд нийтлэгдсэн

Гурван үеийн морьтон

Нийслэлийн төв талбай дээрээс Монголын гурван үеийн морьтныг харж болохоор байна. Монголчууд найман зууны тэртээ дэлхийн талыг эзэлж явахдаа ямархуу морьтон байсныг Төрийн ордны Чингисийн цогцолборын өмнөх баатруудын хөшөөний өмсгөл, зүүсгэлээс төсөөлж болох. Мөн ХХ зууны эхээр ямар болсныг жанжин Д.Сүхийн хонгор морьтой хөшөөнөөс харж болох. Харин ХХI зууны эхний дайн дажингүй цагийн тэмцэгч морьтон монголчуудын төрхийг төв талбайд хаваржаалсан “Гал үндэстэн” холбооны идэвхтэнүүдийн байдлаас харж болохоор юм уу даа.

Угсаатны хөгжлийн талаас харьцуулж болох үе үеийн морьтон монголчууд ийнхүү төв талбай дээр нэгэн цаг дор “цуглараад” байна.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж