Энэ оны долдугаар сард улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд нийт 18065 хүнд үзлэг шинжилгээ хийсний 52.%-д нь урьдчилсан сэргийлэх, идэвхтэй хяналт тандалтын үзлэг хийсэн байна. 7-р сард нийт 132 эх амаржиж ихэр 1, эрэгтэй 78, эмэгтэй 55 хүүхэд мэндэлжээ. Ортой эмнэлгүүдэд нийт 909 хүнийг 6111 ор хоногоор хэвтүүлэн эмчилсэн байна. Өнгөрсөн сард 23 хүн нас барж 26% нь осол гэмтлээр, 74 хувь нь эрхтэн тогтолцооны өвчнөөр эндсэн байна.
7-р сард нийт 2028 өвчлөл бүртгэгдэж хоол боловсруулах системийн өвчлөл зонхилох хувийг эзэлж байна. Нийт 24 халдварт өвчин бүртгэгдэж эмчлэгдсэн бөгөөд бэлгийн замаар дамжих халдвар 37.5%, цусан суулга өвчин 25%-ийн тус тус эзэлж байна. Мөн осол гэмтэлд өртсөн хүний тоо өнгөрсөн оноос нэмэгдсэн боловч өнгөрөгч саруудтай харьцуулахад буурах хандлагатай байгаа юм байна.
Өнгөрсөн сард Түргэн тусламжийн 1111 дуудлаганд үйлчилсний 224 нь алсын дуудлага, 53 нь осол гэмтлийн яаралтай дуудлага байлаа. Хүн амын дундах халдварын бус өвчин, хорт хавдрыг эрт оношлож эмчлэх урьдчилан сэргийлэх үзлэгт 311 хүн хамрагдсаны 12.8% нь артерийн даралт, чихрийн шижин өвчний сэжигтэй, 2.8% нь онош батлагдаж хяналтанд орсон байна.