Төмөр замын хөгжлийн асуудлыг хэлэлцэнэ | News.MN

Төмөр замын хөгжлийн асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2013.08.20-нд нийтлэгдсэн

Төмөр замын хөгжлийн асуудлыг хэлэлцэнэ

Төмөр замын хөгжлийн асуудлыг хэлэлцэнэ
“Монголын төмөр замын хөгжлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал маргааш Төрийн ордонд болох ажээ.

Энэ хурлыг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ын Дамжин өнгөрөх тээвэр, логистикийн бодлого тодорхойлох ажлын хэсэг, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Их Британий Кембрижийн их сургууль, Монголын төмөр замын инженерүүдийн холбоо гэсэн дөрвөн байгууллага хамтран зохион байгуулах юм. Монгол Улсын газарзүйн байрлалын давуу талыг ашиглан төмөр зам, авто болон агаарын тээврийн дамжин өнгөрөх зорчигч, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, тээврийн нэгдсэн логистик сүлжээ бий болгох, нефть, хийн хоолой, холбооны болон цахилгаан дамжуулах шугамын талаар нэгдсэн бодлого боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Батхүүгээр ахлуулан 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр долдугаар сарын 10-нд байгуулсан байна.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр “Монгол Улсын тээвэр, логистикийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил”, “Монголын төмөр замын шинэ бүтээн байгуулалт”, “УБТЗ-ын хөгжил, шинэчлэлийн аэсуудал”, “Монголын геоорон зай ба транзит тээврийг хөгжүүлэх давуу тал ба сорилтууд” зэрэг сэдвээр гадаад, дотоодын эрдэмтэн мэргэжилтнүүд илтгэл тавьж, Монголын төмөр замын хөгжлийн чиг хандлагыг хөрш хоёр улсын төмөр замын төслүүдтэй уялдуулан хэлэлцэх юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж