Хуучирсан мэдээ: 2011.04.24-нд нийтлэгдсэн

Дээгий ба Энхбадам

“Хүний хүүхэд” уран сайхны кино өнгөрсөн бямба гаригт “Тэнгис” кино театрт нээлтээ хийлээ. Киноны нээлтэд зориулсан улаан хивсний ёслолд “Киви” хамтлагийн ахлагч Ука, продюсер Б.Ангирмаагийн хамт, “Нисванис”-ийн Амгаа, "Хар сарнай"-гийн Амраа нар олны өмнө тэр бүр гаргаж байгаагүй эхнэрүүдтэйгээ зочилсон нь киноны нээлтэд ирсэн зочдын нүд хужирлаж байлаа. Тэдний дунд "Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн эхнэр Энхбадамын хамт байсан нь ч онцгой харагдаж байв.

Хилийн чанадаас бие биендээ тэмүүлсээр учирч, хамтын амьдралаа хэрэндээ бэрхшээл амсан эхлүүлсэн энэ хосод амьдралын анхны он жилүүд нь чамгүй шалгуур тавьсан. Амьдралд алдаа, зовлон, бэрхшээл байж гэмээнэ аз жаргал, амьдралын сайн сайхны амтыг улам илүү мэдэрдэг гэдэг. Яг л түүн шиг эр нөхрөө хүн хүсээд байхааргүй өргөст торны цаана сууж байх хугацаанд бяцхан охиноо харан үлдсэн Энхбадамыг ханийнхаа буруу, зөвийг тунгаан, хүнд бэрх үед нь жинхэнэ түшиг тулгаар болж чадсан хэмээн рок, попынхон ам сайтай байдаг.

Хамтдаа олны өмнө гарч сурсан Дээгий, Энхбадам хоёр энэ өдөр ч мөн сайхан харагдаж байлаа. Амьдралд алдаагаа засах, тэр алдаан дундаас хүнийг танина гэдэг хамгийн том "хичээл" байдаг юм хойно.

Тэд үнэхээр аз жаргалтай харагдаж байлаа.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж