
“Хүний хүүхэд” хэмээх сонирхолтой нэртэй уран сайхны кино өнгөрсөн бямба гаригт “Тэнгис” кино театрт нээлтээ хийлээ. Киноны нээлт улаан хивсний ёслолоор эхэлсэн. Улаан хивсний ёслолд рок попын олон уран бүтээлчид ирсэн байв. Тэр дундаа “Киви” хамтлагийн ахлагч Ука, продюсер Б.Ангирмаагийн хамт, “Нисванис” хамтлагийн Амгаа эхнэртэйгээ, “Номин талст”-ийн Т.Дэлгэрмөрөн гэргийн хамт ирсэн. Мөн “Хар сарнай” хамтлагийн С.Амараа нярайлаад удаагүй байгаа эхнэр Туулын хамт улаан хивсээр алхав. Мөн дуучин Ч.Одноо, Ц.Сүндэръяа, Б.Цогоо зэрэг олон содон зочид хүрэлцэн ирсэн. Тэд бүгд дуучин Б.Дашдондогийн найз, шавь нар.
Учир нь “Хүний хүүхэд” уран сайхны кинонд Гавьяат жүжигчин Б.Дашдондог гол дүрд нь тоглосон юм.
М.Анир