Линдсей Лохан ээлжит хоригдох ялаа авлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.24-нд нийтлэгдсэн

Линдсей Лохан ээлжит хоригдох ялаа авлаа

Лос-Анджелесийн шүүх жүжигчин эмэгтэй Линдсей Лоханыг 120 өдөр шоронд хорих шийдвэр гаргасан байна. Мөн Лохан 400 цагийн нийгмийн тустай хөдөлмөрт оролцох гэнэ.

Жүжигчин бүсгүй машин согтуугаар жолоодсон хэргийнхээ тэнсэн дуусаагүй байхад гоёл чимэглэлийн дэлгүүрээс зүүлт хулгайлсан хэрэгт өнгөрсөн жил орооцолдсон байлаа. Энэ удаагийн хорих шийдвэр Лоханы хувьд дөрөв дэх нь болж байна.

Жүжигчний өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг даван заалдсан учир жүжигчин 75 мянган долларын барьцаатайгаар суллагдаад байгаа юм. Шүүгч Стефани Сотнер түүний хэргийг эрүүгээс захиргааны болгон өөрчилсөн байлаа. Хулгайлсан гэх зүүлтийн үнэ нь 2,5 мянган ам.долларт байсан  гэнэ. Дэлгүүр түүнийг 850 доллараар авсан байв. Хулгайлсан эд зүйлийн үнэ нь 950 доллараас дээгүүр бол эрүүгийн хэрэг үүсгэдэг. Хэрэв Лоханы гэм буруутайг шүүх тогтоовол тэрээр нэг жил хүртэл хоригдох ялаар шийтгэгдэх юм. Жүжигчин өөрөө ийм хэрэг хийгээгүй гэж байгаа ажээ.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж