Хуульчдын их хурлын нэр дэвшилт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.08.19-нд нийтлэгдсэн

Хуульчдын их хурлын нэр дэвшилт эхэллээ

Монголд анх удаа хуульчийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын хурлын төлөөлөгчийн сонгууль интернэтээр орон даяар болж байна. Хуульчдын анхдугаар их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэлт өнөөдөр буюу 19-нөөс эхэлж энэ долоо хоногийн баасан гаригийн буюу 23-ны 22.00 цаг хүртэл үргэлжилэх аж.

Хуульч та өөрийгөө нэр дэвшүүлэх боломжтой. Нэр дэвшилт нь Хууль зүйн сайдын батлагдсан зааврын дагуу цахим хэлбэрээр буюу интернэтээр www.jurists.gov.mn хуудсанд явагдаж байна. Хуульч таны нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн гар утсанд цахим сонгуулийн системд нэвтрэх нууц кодыг мэссэжээр илгээсэн байгаа. Та бүхэн өөрийн регистрийн дугаар болон энэхүү нууц кодоор нэвтэрч Хувийн бүртгэл дэх “НЭР ДЭВШИХ” тэмдэглэгээг хийж нэр дэвшинэ. Нэр дэвших нарийвчилсан зааварчилгааг www.jurists.gov.mn хуудсанд нэвтэрч үзнэ үү.

Хэрэв таны гар утсанд нууц код очоогүй бол таны дугаарын бүртгэлд алдаа гарсан, эсвэл та гар утасны дугаар бүртгэлд өгөөгүй байх магадлалтай. Та Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 319144 дугаарт ажлын цагаар холбогдох эсвэл info@legalinstitute.mn хаягаар холбогдож кодоо авна уу.


Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж