
Рафаэль Надаль оны турш болдог есөн цувралын тавд нь түрүүлээд байна.
Тэрбээр Indian Wells түрүүлснээс хойш Madrid, Rome, Montreal,
Cincinnati-д дараалан түрүүлж, Masters 1000 ангилалын 26 дахь түрүүгээ
хүртээд буй.
Тус тэмцээний хосын төрлийг тэргүүлэн тоглосон АНУ-ын Боб Брайн, Майк Брайн шигшээд тэмцээний хоёрт эрэмбэтэй Испаний хосыг 6:4, 4:6, 10:4-ийн харьцаагаар буулган авснаар энэ жилийн Мастерсийн дөрөв дэх түрүүгээ хүртэж байна. Хосын төрлийн аваргууд 180 мянган ам.доллар хүртэж, чансааны 1000 оноо хүртэж байгаа бол дэд аваргууд 88 мянган ам.доллар хүртэж, чансааны 600 оноо хүртжээ.
Хосын төрлийн чансааг тэргүүлж буй АНУ-ын ах дүүс Брайнууд энэ жил нэгэн онцгой амжилтыг тогтоогоод байгаа. Тэд "Их дуулга" болох "Австралийн нээлттэй тэмцээн", "Францын нээлттэй тэмцээн" болон "Уимблдон"-нд дараалан түрүүлээд буй.
"Cincinnati Open" тэмцээний эмэгтэйчүүдийн шигшээд дэлхийн манлай теннисчин АНУ-ын Серена Уильямс, хоёрт эрэмбэтэй тоглосон Беларусын Виктория Азаренка нар шалгарч, 2:6 6:2 7:6(6)-ийн харьцаагаар Азаренка ялалт байгуулсан байна.
Серена Уильямс тавд эрэмбэтэй Хятадын Ли Наг (7:5, 7:5), Азаренка 14-т эрэмбэтэй тоглосон, дэлхийн экс тэргүүн теннисчин Сербийн Елена Янковичийг (4:6, 6:2, 6:3) хожиж шигшээд шалгарчээ.
Тэмцээний гуравт эрэмбэтэй
ОХУ-ын Мария Шарапова, 16-т эрэмбэтэй Мария Кирилленко, АНУ-ын Винус Уильямс
нар гуравдугаар тойргоос тэмцээнийг орхижээ. Эмэгтэйчүүдийн хосын төрөлд Хятад, Тайваны хослол тэргүүлсэн байна.
Эмэгтэйчүүдийн тэмцээний шагналын сан 2 сая 369 мянган ам.долларт багтаж байсан бөгөөд тэргүүлсэн теннисчин 429 мянган ам.долларын шагнал хүртэж, чансааны 900 оноо авсан байна. Хосын төрлийн аваргууд