Дэлхийн брэнд &#34Clarins&#34 Монголд

Хуучирсан мэдээ: 2013.08.19-нд нийтлэгдсэн

Дэлхийн брэнд &#34Clarins&#34 Монголд

CHANEL, L"OREAL, LANCOME-эмэгтэй хүн болгоны мэддэг, бас бахархан биширдэг, хайртай брэндүүд. Энэ бол Франц орны нүүр царай. Бас монголчуудын хэдийнэ мэдэх болсон бүтээгдэхүүнүүд, CHANEL, L"OREAL, LANCOME гээд дэлхийн олон брэндүүдийг Монголд авчирсан “Түшиг косметикс” компани дэлхийн үнэртэн гоо сайхны зах зээлийн топ таван брэндийн нэг  CLARINS-ийг Монголд албан ёсоор худалдаалж байна. Эдүгээ дэлхийн тэрбумтны гэр бүл болсон Jacques Courtin 1954 онд нээсэн энэхүү аугаа ертөнц өнөөдөр арьс, арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүний ноён оргил болоод байна. Залуу Jacques Courtin нэн шаардлагатай ховор тоснуудынхаа ачаар арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр байгуулаад зогсохгүй түүний гоо сайхны спа төвүүд жинхэнэ амжилтыг ар араасаа дагуулсан юм. Тэрээр 1966 онд  анхны нүүр биений 100 хувийн ургамлын гаралтай охи гаргасан.  Үүний дараа залуухан Франц эр ховор эрдэс бодис болон олон төрлийн навч ургамлаар хийсэн крем болон чийгшүүлэгч зарж эхэлжээ. Түүний бараа бүтээгдэхүүн амжилт олох үед  Jacques Courtin өөрийн бүтээгдэхүүндээ CLARINS гэдэг чамин нэр өгсөн байна.   Энэхүү нэр нь түүний сургуульд байх үедээ амтархан үздэг байсан киноны шүтэн биширдэг жүжигчнийх нь нэр ажээ. Нэгэн том брэндийг бий болгож чадсан энэ гэр бүлийнхэн CLARINS нэрээ өөрсдийн овог болгон авсан аж. 2011 онд л гэхэд  энэ компани 1,6 тэр бум ам долларын цэвэр ашигтай ажилласан байна. Гоо сайхны бренд ийнхүү  ноён Jacques -ийн хөвгүүдийг тэрбумтнууд болгожээ.

Америкийн алдарт FORBES сэтгүүлд дэлхийн хамгийн баян буюу тэр бумтнуудын эгнээнд түүний хөвгүүдийг багтаан бичсэн байдаг бөгөөд ах дүү Courtin-ийн хөрөнгийн хэмжээ хоёр тэрбум ам.доллар гэжээ. Тэгвэл Францын гоо сайхны ертөнцөд хувьсал  хийсэн CLARINS брендийн Jacques Courtin Clarins-ийн ууган хүү Christian Courtin Clarins  энэ сарын 21,22-нд манай улсад айлчлан ирэх гэж байна. Тэрээр дэлхийн 20 гаруй орны салбарынхаа хүрээг тэлж Монголд мэндэлж буй   CLARINS-ийн шинэ дэлгүүр, SPA төвийнхөө албан ёсны нээлтэд оролцох юм.


А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж