
“Хүний хүүхэд” киног болсон явдлаас сэдэвлэж хийсэн гэсэн. Киноны гол дүрд Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог, Т.Ариунбулаг, Б.Сүхболд, Гавьяат жүжигчин Б.Магсаржав, залуу жүжигчин Сүхээ нар тогложээ. Кино нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Ялангуяа дуучин Дашка. Тэрбээр энэ киног жинхэнэ амьдруулсан ч гэж хэлж болно. Ямар ч жүжигчнээс илүүтэй дүрээ гаргаж, амилуулж чадсан дуучин Дашкаг одоо жүжигчин, тэр дундаа “мундаг” жүжигчин хэмээн урлагийнхан өндрөөр үнэлж байна.
М.Анир