
театр намрын үзвэрийн нээлтээ ОХУ-д суралцаж байгаа монгол оюутнуудын
тайлан тоглолтоор эхлүүллээ. Уг тоглолт наймдугаар сарын 16-нд буюу
өнгөрсөн баасан гаригт болов. Театртаа болон үзэгчдэд тайлангаа хүргэсэн
тэдгээр арван оюутнууд БСШУЯ болон Хүүхэлдэйн театрын захиалгаар ОХУ-д
100 хувийн тэтгэлгээр суралцдаг ажээ. Хүүхэлдэйн театрын илгээсэн анхны
багийн охид, хөвгүүд өдгөө Санктпетербургийн театр урлагийн академийн
гуравдугаар дамжаагаа дүүргэсэн бөгөөд ирэх жил сургуулиа төгсч,
театртаа ирэх аж.
Олон жилийн өмнө Драмын театрын захиалгаар
хойд хөршид ийн оюутнуудыг тэтгэлгээр суралцуулж байсан ба тэдний дунд
Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, У.Уранчимэг нарын авьяаслаг жүжигчид
багтаж байсан.
Дашрамд сонирхуулахад, Хүүхэлдэйн театрын уран
бүтээлчид дөрвөн жилийн өмнөөс орон нутгийн хүүхэд, багачуудад хичээлийн
шинэ жилийн эхний өдрүүдэд өөрсдийн уран бүтээлээ хүргэдэг болсон юм.
Энэ аяллынхаа хүрээнд тун удахгүй тэд алс баруун хязгаарыг зорьж,
Баянхонгор, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай аймгийн
бяцхан үзэгчдэд “Бяцхан хадагтайн хүүхэлдэйн театр”, “Чоно ба долоон
ишиг”, “Өнхрүүш” жүжгээ хүргэх ажээ.
Э.ТЭКҮ
