Хонины орд
(III/21-IV/19)
Даваа гаригт хичээл зүтгэлийнхээ ач тусыг хүртэнэ. Гараас юу ч гарахгүй юм шиг санагдаж байсан үеэ бодвол уужуу амьсгаа авахтай болно. Лхагва, пүрэв гаригт хонгилын үзүүрт гэрэл харагдана.
Нүүрээ буруулсан хүмүүс эргээд тусламж хүсч очно. Баасан гариг дараагийн ажлаа төлөвлөх тохиромжтой цаг. Их амжилтын эхлэл.
Үхрийн орд
(IV/20-V/20)
Долоо хоногийн эхэнд таамаглаагүй гэнэтийн саад гарч ирнэ. Хүмүүс заримдаа галзуу юм шиг аашилдгийг та гайхаад барахгүй. Хүлээцтэй хандах нь тэднийг тайвшруулах ганц зам. Эргэн тойрны чинь хүмүүст хайр, халамж үгүйлэгдсэн юм биш биз? Бусдын арга эвийг олдог зан чинь баасан гаригт хэрэг болно.
Ихрийн орд
(V/21-VI/20)
Даваа гаригт та бодолд автана. Толгой гашилгах том санаанууд орж ирнэ. Тэдгээр санаанууд бүтэн долоо хоног таны толгойноос салахгүй бололтой. Таны энэ хачин байдал эргэн тойрныхонд чинь эргэлзээ төрүүлнэ. Гэвч ирэх долоо хоногоос бүх зүйл цэгцэрч, та урьдын хэвэндээ орно.
Мэлхийн орд
(VI/21-VII/22)
Даваа гаригт юуг яаж хийх талаар оновчтой санаа орж ирнэ. Бүхнийг өөрөөр харах цаг ирж байна. Гэвч хэний буруу, хэний зөв гэдгийг хэлэх гэж бүү яар. Шийдвэр гаргахад хэтэрхий эрт байна. Зөн совингоо дага. Эцсийн шийд гаргахаас өмнө хэд хоног аялалд гар. Байгалийн сайхан, цэвэр агаарт бодлоо цэгцлэх нь таны нүдийг нээж өгнө.
Арслангийн орд
(VII/23-VIII/22)
Жинхэнэ хайр бүхнийг ойлгож, уучлах хүчтэй гэдэг. Олны үг ортой. Долоо хоногийн эхээр таныг ч бас ийм зүйл хүлээж байна. Сүүлийн үед танд тохиолдсон явдлууд таны тэвчээрийг барах боловч болох ёстой зүйл болдгоороо болно. Та хайртай хүнийхээ талаар шинэ зүйл олж мэднэ. Энэ бүхэн таны амьдралыг өөрчилнө.
Охины орд
(VIII/23-IX/22)
Хуучин арга барил чинь танд цаашид хэрэг болохгүй нь. Эргэн тойронд чинь бүх зүйл өөрчлөгдөж байна. Та ч бас өөрчлөгдөх хэрэгтэй. Магадгүй танд бусдын талаарх хатуу бодлоо өөрчилж, илүү эрсдэл үүрэх хэрэг гарна.
Лхагва, пүрэв гаригт өөрчлөлтөд бэлэн байж, эерэгээр хүлээж ав. Шинэ зүйл аюултай мэт санагддаг ч муу юм байхгүй.
Жинлүүрийн орд
(IX/23-X/22)
Долоо хоногийн эхээр удаан хүлээсэн зүйл биелнэ. Хүлээсэн хүнтэйгээ өдөржин хамт байж, хөл газар хүрэхгүй баярлана. Амьдрал гэнэт баяр хөөрөөр дүүрнэ. Бүх зүйл ийм хурдан биелсэнд гайхаж байна уу? Лхагва гаригт та яг л галзуу хулгана дээр суусан мэт байна. Энэ долоо хоног зөвхөн та хоёрынх гэдэгт бүү эргэлз.
Хилэнцийн орд
(X/23-XI/21)
Даваа гариг ар араасаа хөвөрсөн олон асуулттай эхэлнэ. Гэр орны аар саар бэрхшээлүүд хаанаас ундарч буйг ойлгохоо болино. Хамгийн гол асуулт энэ бүхэн өөрөөс чинь болж байна уу гэдэг нь. Гэвч энэ бүх холион бантанд өөрийгөө хутгах гэсний хэрэггүй. Тэдэнд өөрсдөө учраа олох боломж олго. Танд илүү чухал өөр ажил бий. Найз нөхөдтэйгээ уулзаж, хөгжилд. Гэвч зугаа цэнгэлээ хэтрүүлэх хэрэггүй. Даруухан бай.
Нумын орд
(XI/22-XII/21)
Та юу мэдэрч байна? Таны толгойд юу эргэлдэж байна вэ? Толгойг чинь гашилгаж буй бодлоо тархинаасаа авч хая. Эцэст нь сайн найздаа сэтгэлээ онгойтол ярилцаж эсвэл захидал бич. Хэдэн ч аяга кофе уугаад нэмэргүй. Ямар нэг зүйлийг дотроо хадгалж явснаас хэн нэгэнтэй хуваалцах нь хамаагүй дээр гэдгийг та ойлгоно. Намрын налгар өдрүүд дуусахаас өмнө эрч хүчээ хуримтлуулж ав.
Матрын орд
(XII/22-I/19)
Ирээдүйгээ төлөвлөх цаг ирж байна. Суугаад цаас харандаа авч төлөвлөж бичвэл төлөвлөгөө илүү үнэмшилтэй болдог. Хэрэв төлөвлөгөө үнэмшилтэй байвал зорилгодоо хүрэхэд илүү амар байх болно. Танд шаардлагатай бүх зүйл байна. Бас туслагчид ч гарч ирнэ. Энэ долоо хоноги гэр бүлийнхний чинь нэгэнд таны тусламж хэрэг болно.
Хумхын орд
(I/20-II/18)
Даваа гариг гайхалтай эхэлнэ. Маш их эрч хүч таныг бараг л тэнгэрт нисгэх бололтой. Гэвч мягмар сайнгүй байх бололтой. Найз нөхөд чинь хэн нь хэн бэ гэдэг нь танигдана. Юунд хүрэхээр хаашаа явж буйгаа ойлгох чухал үе.
Загасны орд
(II/19-III/20)
Та нэгээр зогсохгүй олон хүнд тусалж чадна. Кинон дээр гардаг супер баатар шиг үйлс бүтээх ховор боломж гарч ирнэ. Мягмар, лхагва гаригт цөхрөнгөө барах үе тохионо. Гэвч супер баатар ч амсхийх хэрэгтэй шүү дээ. Баасан гаригт дуртай зүйлдээ цаг зав гарга. Өөрийнхөөрөө л бай. Бүх зүйл харагдаж байгаа шигээ байдаггүйг сана.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №025