”Фүкүшима-1”-ийн дэлбэрэлтийн шалтгааныг тодруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.24-нд нийтлэгдсэн

”Фүкүшима-1”-ийн дэлбэрэлтийн шалтгааныг тодруулжээ

The Wall Street Journal сонин мөрдөн шалгалт хийсний дүнд Японы атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн шалтгааныг нэрлэв. Станцын оператор Терсо компанийн ажилтнууд тогооны даралтыг гаргахдаа удсан нь дэлбэрэлтийн шалтгаан болжээ.

Сонинд бичсэнээр газар хөдлөлтийн дараа цөмийн тогооны даралтыг санаатайгаар барьж байсан нь эрчим хүчний блокт ус төрөгчийн хийн хуримтлалыг нэмэгдүүлсэн байна.

Цөмийн бохирдол гарахаар онц байдалд мөрдөх дүрэм  журам нь тэднийг ингэж ажиллахад хүргэсэн байна. Түүний дагуу Терсо цөмийн тогооны даралтыг барин төхөөрөмжийн хүчин чадлаас хоёр дахин их хэмжээний даралтад тогоог бүтэн хоногийн турш байлгасан байжээ. Их даралт клапаныг эвдлэн түүгээр ус төрөгч хуримтлагдан дэлбэрэлт үүсгэжээ. Үүнээс үүдэн нэгдүгээр блокт хэд хэдэн дэлбэрэлт гарсан ба бусад блокуудад ч байдал давтагдсан байв. Хэрэг явдлын ийм өрнөлтийг америкчуудаас гадна япон мэргэжилтнүүд ч таамаглаж байжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж