Гишүүд бөмбөг өшиглөнө

Хуучирсан мэдээ: 2013.08.19-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд БНСУ-ын парламентийн гишүүдтэй өрсөлдөнө

УИХ-ын гишүүд БНСУ-ын парламентийн гишүүдтэй энэ сарын 23-нд “Эрчим” багийн талбайд нөхөрсөг тоглолт зохион байгуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, хослол өмсч, бичиг цаастай “ноцолддог” гишүүд маань чөлөөт хувцаслаж, бөмбөг өшиглөх гэнэ. 

Нөхөрсөг хөлбөмбөгчдийн багийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг ахлах бөгөөд Д.Сумъяабазар, Х.Баттулга, Н.Номтойбаяр, Ж.Батзандан, Д.Батцогт, Н.Энхболд, Х.Тэмүүжин, О.Баасанхүү, Б.Чойжилсүрэн, С.Ганбаатар зэрэг 16 хүнээс бүрдсэн хөлбөмбөгийн баг бүрдүүлэн бэлтгэлдээ гарчээ.

Харин БНСУ-ын парламентийн гишүүдийн хувьд өмнө гадаад орнуудын парламентийн гишүүдтэй нөхөрсөг тоглолт хийж найман удаа хожил авчирсан “мундаг” баг гэнэ. Хоёр улсын парламентийн гишүүдийн нөхөрсөг тоглолт ирэх баасан гаригт ТЭЦ-IV-ийн “Эрчим” багийн талбайд болох аж.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж