
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор үл таних этгээд өнгөрөгч даваа гаригт нитросорид хэмээх эм их хэмжээгээр оруулж ирэхийг завдсан үйлдлийг гаалийн ажилтнууд илрүүлжээ. Эл эмийг Москва Улаанбаатар чиглэлийн зургаадугаар галт тэрэгний вагоны агааржуулалтын хоолойд нуусан байсан аж. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
У.Хаш