“Тэмүүлэн” үзэсгэлэнгийн нээлт болно

Хуучирсан мэдээ: 2013.08.19-нд нийтлэгдсэн

“Тэмүүлэн” үзэсгэлэнгийн нээлт болно

Япон улсад ажиллаж, амьдрангаа уран бүтээлээ туурвидаг зураач Р.Тэмүүлэнгийн бие даасан “Тэмүүлэн” үзэсгэлэн өнөөдөр 15:00 цагт Хаан банк дахь “Улаан гэр” арт галерейд нээлтээ хийнэ. Бодит зураг буюу реалист чиглэлээр уран бүтээл туурвидаг түүний үзэсгэлэнд 50 гаруй бүтээл үзэгчдийн хүртээл болох юм. Зураач Р.Тэмүүлэн нь Нийгата хотод “HitsujiGaro”, Токиод “Tomosu”, Токио Гинза “Hakudotei”, НагаОка хот “mu-an” зэрэг бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгээ гаргаж байсан бөгөөд Этажима хот дахь өөрийн урландаа бүтээсэн уран бүтээлүүдээсээ нэгэн хэсгийг нь сонгон, өөрийн эх орондоо бэсрэг үзэсгэлэн болгон толилуулж байна.

Зураач Р.Тэмүүлэн нь энэхүү үзэсгэлэнгээрээ дамжуулж хүмүүстэй амгалан тайван нэгэн цагийг хамт өнгөрүүлэхийг зорьж байгаа бөгөөд үзэсгэлэн тав хоног буюу энэ сарын 23-н хүртэл үргэлжлэх юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж