Ц.Хулан хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.08.19-нд нийтлэгдсэн

Ц.Хулан хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Наньжин хотноо Азийн хүүхдийн 2-р их наадам үргэлжилж байна. Наймдугаар сарын 17-ны өдөр Монголын баг тамирчид жүдо бөхийн төрөлд эхний медалиа хүртсэн бол өчигдөр "Тэмүүжин” клубын тамирчин З.Түшигтөрийн /55/ хүртсэн хүрэл медалийг Ц.Хулан ихэрлүүллээ.

Тэрээр эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн байна. Азийн хүүхдийн спортын II наадам наймдугаар сарын 16-24-ны үргэлжлэх бөгөөд Азийн 45 орны өсвөрийн тамирчид спортын 16 төрөлд 122 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Монголын баг тамирчид уг наадамд спортын есөн (хөнгөн атлетик, сагсан бөмбөг 3х3, туялзуур сэлэм, ширээний теннис, талбайн теннис, гандбол, хүндийг өргөлт, буудлага, жүдо) төрөлд, 89 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж