
УИХ-ын эрхэм гишүүд дунд хугацаат албаны цэрэг шиг оны ялгаа байдаг гэнэ. Цэрэг шиг дэглэж залхаагаад байдаггүй ч тэр нь өргөн барьсан хуулийн хэлэлцүүлгээс анзаарагддаг аж. Олон жил төр түшсэн архаг гишүүдийн өргөн барьсан хууль ногоон гэрлээр сүнгэнэн Засгийн газраас “ОК” дарагдаж, төд удалгүй бүлэг, байнгын хороодын хэлэлцүүлэгт ордог бол “шинэков”-уудын төсөл хойш шидэгдэж, сар жилээр саатах энүүхэнд гэнэ. Ийм ялгаа байдгийг эрхэм гишүүн Ж.Батсуурь, Д.Кёкюшүзан Батбаяр нар телевизээр учирлаж байв. Казиногийн хууль нь дарагдсаар өдий хүрсэнд Д.Загджав гишүүн ч гонсгор явдаг бололтой. Харин П.Алтангэрэл гишүүн “Тийм юм мэдэгддэггүй, төслийн боловсруулалтаасаа болдог биз ээ” гэж байв.
Ямар боловч гишүүдийн дунд оны ялгаа оршиж, өргөн барьсан төслүүд хэр удаан төр түшсэнээсээ шалтгаалан хэлэлцүүлэгт орох хугацаа нь хурдан, удаан байдаг бололтой.
Д.ОЮУН