
хотын авто замын ачааллыг зохицуулах ажлын хэсгийн хуралдаанаар
Баянзүрх дүүргийн 14-р хороо Халдвартын эмнэлгийн автобусны эцсийн
буудлаас "Нарантуул" худалдааны төв хүртэлх замыг өнөөдөр, маргааш засч, захын хойд талаас чигээрээ нэвтэрдэг болгохоор
шийдвэрлэсэн юм.
Ингэснээр авто замын ачаалал тодорхой
хэмжээгээр буурах юм. Тиймээс засварын ажил хийгдэх наймдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд буюу өнөөдөр, маргааш “Нарантуул” олон улсын
худалдааны төв ажиллахгүй ажээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын
албанаас худалдааны төвийн захиргаанд ажлын өдрийг амралтын хуваарьт
шилжүүлэн цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулан ажиллахыг албан ёсоор
мэдэгдсэн байна.
Б.БАТ