
Сүхбаатарын талбайд буудалласан “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”, “Гал үндэстэн холбоо” зэрэг хөдөлгөөнийхөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчдаас өгсөн үүргийн дагуу морьдоо талбайгаас түр хугацаагаар гаргасан байна. Учир нь өнөөдөр “Эх орон-Тусгаар тогтнол-Шударга ёс” үндэсний хөдөлгөөнөөс зохион байгуулж буй Ард түмний их хуралдай Сүхбаатарын талбайд үргэлжлэх тул, уг хуралдайн үеэр олон нийт бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх үүднээс ийн талбайд байрласан морьдыг гаргах болжээ. Уг хэлэлцүүлэг дууссаны дараа хөдөлгөөнийхөн морьдынхоо тоог нэмж, дахин талбайд оруулах гэнэ.
Н.Түвшин