
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Сарангэрэл нарын төлөөлөгчид БНАСАУ-д айлчилж байгаа юм байна. Монголчууд дээр үеэс хоёр Солонгосын аль альтай сайн харилцаатай байдагт хойд Солонгосын тал талархаж байдгийг энэ үеэр БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын зүтгэлтнүүд илэрхийлжээ. БНМАУ-ын удирдагч агсан Ю.Цэдэнбал, хойд Солонгосын лидер агсан Ким Ир Сен нарын үеэс улбаатай найрамдал, хамтын ажиллагаа өнөөдөр ч үргэлжилж байгаад талархаж МАН-ын төлөөлөгчдөд зориулсан хүндэтгэлийн тоглолт үзүүлж, намуудын хамтын ажиллагааны талаар ярилцжээ.
Д.ОЮУН