Томас Парнелл гэгч өөрийн нэгэн туршилтаараа давирхайн хатуу биет хангалттай хэмжээний зунгаарлагдсан шингэн чанартай гэдгийг өөрийн оюутнууддаа харуулах гэжээ. Тэрээр туршилтыг эхлүүлж байхдаа энэ ажил нь шинжлэх ухааны түүхэнд хамгийн урт хугацаанд үргэлжилж, Гинниссийн номонд бичигдэнэ гэж төсөөлж ч байгаагүй биз ээ. Тэгвэл түүний энэ туршилттай адилхан гэмээр нэгэн судалгааг Ирландын Дублин хотын Тринити-Коллежид (Тrinity Сollege Dublin) 1944 онд эхлүүлсэн байна. Дээрх чанарыг үзүүлэх туршилтад давирхайн оронд асфальтыг ашигласан байна. Энэ материал нь хатуу биет ч гэсэн тасалгааны хэмд маш удаан хугацаанд урсдаг шинж чанартай болохыг уг судалгаагаар тогтоохыг зорьжээ.
Асфалтын дусал дусах хугацааг мэдэж авсан эрдэмтэд уг материалын зунгааран урсч, нэг дусал дусах хугацаа зөгийн балныхаас хоёр сая дахин удаан бол усныхаас 20 тэрбум дахин удаан гэдгийг тооцоолон гаргаснаар уг туршилтыг дуусгажээ. Ингэснээр 1944 онд эхэлсэн туршилт саяхан дуусч, хугацааны хувьд нэгэн шинэ амжилт тогтоогоод байна.
Ш.МЯГМАР