Сэжигтнүүдийг нүүлгэн шилжүүлж дууслаа

Хуучирсан мэдээ: 2011.04.24-нд нийтлэгдсэн

Сэжигтнүүдийг нүүлгэн шилжүүлж дууслаа

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж дууссан шинэ “Цагдан хорих” төв рүү өчигдөр 10.00  цагаас эхлэн  Ганц худаг дахь урьдчилан саатуулах төвийн 600 гаруй сэжигтэн, яллагдагчийг нүүлгэн шилжүүлж оройн 18.00 цагт дуусчээ. Уг  “Цагдан хорих” төв нь нийт 364 өрөөнд 1000 сэжигтнийг саатуулах багтаамжтай юм байна. Мөн сахилгын тусгаарлах байр 14, өлсгөлөн зарлагчдыг тусгаарлах байр 10, шүүх прокурор, өмгөөллийн байгууллагын ажилтны ажил үүргээ явуулах өрөө 24 байгаас гадна 120 хүн хүлээн авч,  эмчлэх хүчин чадал бүхий иж бүрэн тоноглогдсон эмнэлэг ч  ашиглалтад орсон байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж