Фото: Youssef Boudlal / Reuters
Ерөнхийлөгч асан Мохаммед Мурсийн талынхан орогнож, бэхэлсэн Аль-Фатх сүмийг цагдаагийнхан дайрч эзэлсэн тухай орон нутгийн телевизийн мэдээнээс иш татан «Аль-Арабия» телевиз өөрийн твиттертээ мэдээлжээ.
Сүм дотор байсан хүмүүсийг гаргаж, тэднээс цөөнгүй хүмүүсийг барьж хорьжээ. Тахририйн талбайгаас холгүй орших уг сүмд бараг мянгаад эсэргүүцэгсэд нуугдсан байсан гэнэ. Наймдугаар сарын 16-наас эхлэн хүчний байгууллагынхан Рамзесийн талбай дэх Аль-Фатх сүмийг эзлэхийг оролдож, сүмд бүгэгсэдтэй буудалцсан юм. Ингээд маргааш нь буюу наймдугаар сарын 17-ны өглөө цагдаа нар сүмд байгаа хүмүүстэй хэлэлцээ хийхийг оролдсон нь бүтэлгүйтсэн байна.
Наймдугаар сарын 14-нд эхэлсэн үймээн, зэвсэгт мөргөлдөөний туршид 600 гаруй хүн үрэгдсэний 173 хүн нь зөвхөн баасан гаригт амиа алджээ.