“Тэмүүлэн” бие даасан үзэсгэлэн нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2013.08.18-нд нийтлэгдсэн

“Тэмүүлэн” бие даасан үзэсгэлэн нээгдэнэ

Бодит уран зураг буюу реалист чиглэлээр уран бүтээл туурвидаг зураач Р.Тэмүүлэнгийн бие даасан үзэсгэлэн удахгүй олны хүртээл болох ажээ. Үзэсгэлэн наймдугаар сарын 19-нд буюу маргааш 15.00 цагаас ХААН банкны төв байран дахь “Улаан гэр” арт галерейд нээгдэх юм. Зураач Р.Тэмүүлэн нь Японы Хирошима мужийн Этажима хотод амьдардаг бөгөөд Япон улсын Токио, Нигата зэрэг хотуудад олон удаа бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Тэрээр энэ удаагийн үзэсгэлэндээ зориулж өөрийн урландаа бүтээсэн бутээлүүдээс сонгон авчирч толилуулах гэж байгаа юм.

С.ӨЛЗИЙЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж