
Сүүлийн үед Монголын рок попын одод шагналын хур буулгаж байх шиг ээ. Саяхан л “Киви” хамтлагийн дуучин Ука, Намуунаа хоёр Соёлын тэргүүний ажилтан хэмээх цол тэмдгээр шагнуулж байсан. Тэдний араас “Гурван охин” хамтлагийнхан СТА цол тэмдгээр энгэрээ цоолов. Тэд өнгөрсөн баасан, бямба гаригт “UB Palace”-т анхны бие даасан “Жинхэнэ хайр” тоглолтоо хийсэн. Тоглолтын хоёр дахь өдөр буюу өчигдөр тэдэнд БСШУЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Наранзун СТА цол тэмдгийг нь гардуулж өгөв. Ийнхүү рок попын урлагт шинэхэн гурван СТА-тай боллоо.
“Гурван охин” хамтлагийн бүсгүйчүүддээ амжилт хүсье, улам ихийг хийж бүтээгээрэй хэмээх хариуцлага та нарт ирж байгаа нь энэ шүү.
М.Анир