“Регби фестиваль-2013” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.08.17-нд нийтлэгдсэн

“Регби фестиваль-2013” эхэллээ

Монголын регбийн холбооны 10 жилийн ойд зориулж Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж буй “Регби фестиваль -2013” өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.

Гурван өдөр үргэлжлэх “Регби фестиваль”-д Английн Хертфорд коллежийн
шигшээ баг оролцож, Монголын тамирчидтай өрсөлдөх юм. Тэд өнөөдөр Батлан хамгаалах их сургуулийн багтай 14.00 цагаас тоглох юм.

Английн регбичид ирэх лхагва гаригт буюу наймдугаар сарын 21-нд Монголын
регбигийн холбооны харъяа дөрвөн клубын тамирчидтай тоглох ажээ. Харин
наймдугаар сарын 23-нд буюу фестивалийн сүүлийн өдөр Монголын шигшээ
болох “Улаанбаатарын дайчид” багийнхан Хертфорд коллежийн шигшээ багт хүч үзнэ. Уг фестивалийн тасалбарын үнэ 3000 төгрөг бөгөөд нэг
тасалбараар гурван өдрийн тоглолтыг бүгдийг нь үзэх боломжтой юм байна.
Зохион байгуулагчдын мэдээлснээр арга хэмжээг дэлхийн жишигт нийцүүлэн
явуулахыг зорьж байгаа тул тэмцээн цагтаа эхэлж, цагтаа өндөрлөх ажээ. 

Тоглолтууд
бүгд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд цагийн тухайд наймдугаар
сарын 17-ны өдрийн тоглолт 14.00 цагаас, 21-ний өдрийн тоглолт 14.00
цагаас, харин 23-ны өдрийн гол тоглолт 19.00 цагаас тус тус болно.
   
Жич: 08.17, 21-нд 12.00 цагт, 23-нд 18.00 цагт хаалга нээнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж