Facebook хүмүүсийг гунигтай болгож байна

Хуучирсан мэдээ: 2013.08.17-нд нийтлэгдсэн

Facebook хүмүүсийг гунигтай болгож байна

Facebook бол дэлхийн хамгийн том social network бөгөөд сардаа ойролцоогоор 1,15 тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй байдаг. Хэрэглэгчийн зүгээс харахад энэ нь маш чухал үйлчилгээнүүдийн нэгийг үзүүлдэг бөгөөд дэлхий даяар байгаа гэр бүл болон найз нөхөдтэйгээ холбогдох холбоос болдог. Гэхдээ Facebook сайнаас илүү мууг их хийж байгаа гэнэ. Michigan-ийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар хэрэглэгч олон удаа Facebook-рүү орох тусам илүү уйтгар гунигтай болдог гэжээ.

Ethan Kross The Telegraph-д ярилцлага өгөхдөө “Гаднаас харахад Facebook маш чухал үйлчилгээ үзүүлж хүмүүсийг хооронд нь холбон өгч байгаа ч хүний цаашдын аж амьдралд муугаар нөлөөлж байна. Facebook-ыг хэн нэгэн их хэрэглэх тусам улам уйтгар гунигтай болдог” гэсэн байна.

Энэхүү судалгаа нь өргөн хүрээг хамарсан судалгаа биш юм байна. Судалгааг хийхдээ насанд хүрсэн 82 хүнийг ажиглаж хийжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж