
MN 25 дугаар суваг телевизээр амралтын өдрүүдэд гардаг “Танайд хоноё” нэвтрүүлэгт дуучин Б.Дашдондог оролцов. Дашкаг нэвтрүүлгийнхэн студи дээр нь байхад барьж авчээ. Энэ үеэр дуучин Т.Ариунаа ч “Дашка студи”-д байсан учир хөтлөгч энэ боломжийг ашиглаад “Танайд маргааш очиж хонож болох уу?” хэмээн асуухад дуучин бүсгүй эрс татгалзав. Дуучин Т.Ариунаагийн царай нь барайгаад, гаднаа нэг их худлаа инээж ирээд л “Би эмэгтэй хүн, тиймээс гэрээ болон хувийн амьдралаа нэг их дэлгэхийг хүсдэггүй. Энэ бүхэнд би хараахан бэлэн болоогүй байна. Магадгүй хэзээ нэг өдөр бэлэн болохоор манайд хонож болно. Арван жилийн дараа ч юм уу” хэмээх марзан хариултыг өгөв. Тиймээс дуучин Т.Ариунаагийнд арван жилийн дараа л “Танайд хоноё” нэвтрүүлгийнхэн очиж болох нь ээ.
М.Анир