“Single ladies” нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.08.17-нд нийтлэгдсэн

“Single ladies” нээлтээ хийнэ

“Single ladies”  нээлтээ хийнэ

Хошин урлагийн гурван жүжигчин бүсгүй гол дүрийг нь бүтээсэн “Single ladies” романтик, инээдмийн уран сайхны кино маргааш буюу энэ сарын 18-нд  нээлтээ хийнэ.

Уг киноны гол дүрүүдэд “Шинэ үе” продакшины жүжигчин Г.Ундармаа, “Х ТҮЦ” продакшины жүжигчин А.Туяа, “Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин О.Дөлгөөн нар тогложээ. Эдгээрээс гадна жүжигчин Т.Билгүүн, Н.Ялалт, Т.Баатархүү, П.Эрдэнэзаан, Д.Түвшинтөр, Ц.Ганзориг, Ц.Ганбаяр, Ш.Жавхлан, Л.Сөрөлт, Б.Отгонтуяа нарын чадварлаг уран бүтээлчид оролцжээ. Тус кино туршлагатай уран бүтээлчдээр багаа бүрдүүлж ажилласан нь зохиолч, найруулагч, жүжигчидээс нь харагдаж байгаа юм. Тухайлбал, зохиолч, найруулагчаар кино зохиолч нь А.Миеэгомбо, ерөнхий оператор, эвлүүлэгчээр Ц.Золжаргал, дууны оператор найруулагчаар Г.Хишигбүрэн, продюссерээр нь жүжигчин Г.Ундармаа нар ажиллажээ. U film, Bondooloi film, “Миеэгомбо” кино компанийн бүтээсэн энэхүү кино “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” кино театруудын дэлгэцнээ гарч байгаа юм байна.

Ш.ЧИМЭГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж