Байгаль орчныг хамгаалах олон улсын холбоо болон дэлхийн экологийн бусад байгуулагууд хамтран “Үнэлж баршгүй эсвэл огт ашиггүй юу?” (англ. Pricеless or Wоrthless?) гэсэн нэртэй илтгэлийг гарган түүнийг хамгаалалт шаардсан амьтан ургамалд зориулжээ. Хэрэв шаардлагатай арга хэмжээ авахгүй бол тэд 2020 он гэхэд дэлхийд мөхсөн байх аюулд учирчээ. Илтгэл ба жагсаалтыг гаргахад 8000 орчим сайн дурын идэвхтнүүд оролцсон байна. Жагсаалт бүрэн эхээрээ хараахан гараагүй бөгөөд зөвхөн танилцуулга маягаар тараагджээ. Мөн энд бүрэн хамгаалалтад орсон хятад бар, Флоридагийн пума зэрэг амьтдыг бичээгүй байна.
Ингээд зарим амьтдыг энд дурдъя.
Галт шаргадуу бич. Тоо толгой нь мянга орчим.
Толбот арлекин. Тоо толгой нь: 360—540.
Энэтхэгийн том тоодог: 50—250 орчим.
Мадагаcкарын шувуун цээжит яст мэлхий. Тоо толгой нь: 440—770.
Ш.МЯГМАР