Францын нэртэй загвар бүтээгч Жан-Поль Готье
Францын нэртэй загвар бүтээгч Жан-Поль Готье 1952 оны дөрөвдүгээр сарын 24-нд төржээ. Парисийн дагуул Аркей хотноо өссөн байна. Эцэг нь ня-бо, эх нь нарийн бичгийн дарга байжээ.
Тэрээр өөрийн залуу насандаа хичээлээ ихээхэн тасалж, хувцасны загвар бүтээгчээр өөрийгөө төсөөлөн эмээгийнхээ гэрт цагийг өнгөрөөдөг байв. Эмээгийнд нь хотынхон ирж хов ярихыг тэр сонсох дуртай байжээ.
Жан-Поль Готье л 1980-1990-ээд онуудад дэлхийн моодны стилийг тогтоож байв. Орчин үерийн бусад загвар бүтээгчдийг бодвол боловсролгүй хүн. Тэрээр залуудаа өөрийн таталбар зургуудыг нэртэй загвар бүтээгч нарт тогтмол илдэг байв. Ингээд тэр Пьер Кардены загварын ордонд 18 настайдаа ажиллах болжээ.
Готье 1976 онд тэр анхны цуглуулгаа бүтээсэн байв. 1981 он гэхэд тэр өөрийн давтагдашгүй, танигдахаар стилийг бүтээн нэр алдартай болжээ. 1984 онд Готье эмэгтэйн моодны нөлөө харагдсан эрэгтэйчүүдийн хувцасны цуглуулгаа гаргасан байлаа.
"Estee Laude"-гийн гоо сайхны ван улсыг үүсгэн байгуулагч Эсте Лаудер (1908.07.01-2004.04.24)
Эсте Лаудер (Жозефина Эсфирь Ментцер) 1908 оны долдугаар сарын 1-нд АНУ-ын Куинс хотноо төржээ. Түүний эцэг эх нь унгар цагаачид байжээ. Жижигхэн Эстер хүүхэд ахуй цагаасаа өөрийн үзэсгэлэн төгөлдөр эхтэйгээ адилхан болохыг хүсдэг байв.
Хожим тэрээр Жозеф Лаудер гэх нягтлан бодогчийн эхнэр болсны дараа гэрийн гоо сайхны тосыг нөхрийн хамт хийж эхэлсэн байв. Эстегийн авга Жон Шотц химич байсан учир нүүрний тос бэлтгэхэд нь ихээхэн тус дэм болсон байна. Тэрээр өөрийн нүүр царайнд авгынхаа тосыг туршаад түүнийг бэлтгэх ажилдаа оржээ.
Бүтээгдэхүүнээ гоо сайхны салонуудад худалдаж байсан юм. Өдгөө түүний байгуулсан компани дэлхий даяар хэдэн арван мянган дэлгүүртэй бөгөөд тэдний бизнесийн эхлэл “Имиж нь хамгийн чухал” гэсэн уриатай байв.
Хосууд 1953 оноос үнэртний үйлдвэрлэлээ эхэлсэн байна. Тэдний халуун усны тос, үнэртэй ус, ариун цэврийн үнэртнүүд маркетингийн чадварлаг ажиллагааны буянаар алдаршсан байв. Өдгөө энэ компанийн бүтээгдэхүүн дэлхийн дал гаруй оронд зарагдаж байна.