Улаанбаатарт 19 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2013.08.17-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 19 хэм дулаан байна

Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшиж, зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 18-20 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 90 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2013 оны 8 дугаар сарын 18-наас 8 дугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

18-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар, 21-нд зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 18-нд Алтайн салбар уулсаар, 20-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 19-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө3-8градус, өдөртөө 12-17 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө16-21 градус дулаан байна.

Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ

Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Шишхэд, Хангай нурууны Идэр, Хануй, Чулуут, Чигэстэй, Богд, Заг, Шаргалжуут, Онги, Хэнтэй нуруунаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Сөгнөгөр, Барх, Эг болон Сэлэнгэ мөрөн, Орхон голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 40-145 см давсан байна.

Ус судлалын харуул Үүр-Цагаан-Үүр, Хараа-Дархан, Сөгнөгөр-Сөгнөгөр, Балж-Дадал, Буянт-Ховд орчимд үерийн түвшинг 5-35 см давсан бол Халх гол Баянхошуу сум орчимоор үерийн аюултай түвшинг давсан хэвээр байна.

8 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин хоногт 2-5 см, Орхон гол Хархорин сум орчимд 20 см, Чулуут гол Өндөрулаан сум орчмоор 10 см, Туул гол Улаанбаатар хот орчимд 15 см тус, тус нэмэгдэх хандлагатай байна. Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад Ус цаг уурын хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж