Ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ

Хуучирсан мэдээ: 2013.08.16-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ

Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Шишхэд, Хангай нурууны Идэр, Хануй, Чулуут, Чигэстэй, Богд, Заг, Шаргалжуут, Онги, Хэнтэй нуруунаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Сөгнөгөр, Барх, Эг болон Сэлэнгэ мөрөн, Орхон голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 40-145 см давсан байна. Ус судлалын харуул Үүр-Цагаан-Үүр, Хараа-Дархан, Сөгнөгөр-Сөгнөгөр, Балж-Дадал, Буянт-Ховд орчимд үерийн түвшинг 5-35 см давсан бол Халх гол Баянхошуу сум орчимоор үерийн аюултай түвшинг давсан хэвээр байна.

8 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин хоногт 2-5 см, Орхон гол Хархорин сум орчимд 20 см, Чулуут гол Өндөрулаан сум орчмоор 10 см, Туул гол Улаанбаатар хот орчимд 15 см тус, тус нэмэгдэх хандлагатай байна. Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад Ус, цаг уурын хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.

2013 оны 8 дугаар сарын 18-наас 8 дугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

18-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар, 21-нд зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 18-нд Алтайн салбар уулсаар, 20-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 19-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө3-8градус, өдөртөө 12-17 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө16-21 градус дулаан байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж