Элсний волейболын тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2013.08.16-нд нийтлэгдсэн

Элсний волейболын тэмцээн боллоо

Архангай аймгийн Эрдэнэбулган суманд наймдугаар сарын 15-нд цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэнд зориулсан элсний волейбол болон сагсан бөмбөгийн /3*3/ тэмцээн боллоо.

Тус цэцэрлэгт хүрээлэнг “Цогт-Өнжүүл” ХК барьж байгуулсан бөгөөд тэмцээнийг зохион байгууллаа.

Энэхүү тэмцээнийг тус компаниас жил бүр зохион байгуулахаар болсон байна.

Тэмцээний волейболын дүнг танилцуулбал:


Эмэгтэй:

1-р байр: Г.Цолмон ахлагчтай “Хүмүүн -III” цогцолбор сургууль
2-р байр: Отгонцэцэг ахлагчтай “Хүмүүн -I” цогцолбор сургууль
3-р байр: Н.Өлзийдэлгэр ахлагчтай “Хүмүүн -III” цогцолбор сургуулийн охидын баг

Эрэгтэй:

1-р байр: “Хүмүүн 3,2,1”
2-р байр: “Хүмүүн -II” цогцолбор сургууль
3-р байр: “Хүмүүн I” цогцолбор сургууль  тус тус эзэлсэн байна.

Дашрамд дуулгахад, наймдугаар сарын 17-ны өдөр Эрдэнэмандал суманд эрэгтэй багуудын дунд волейболын тэмцээн болох талаар Архангай аймгаас бидэнд мэдээлэв.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж