АНУ-ын Массачусетсийн технологийн лабораторийн (MIT Senseable City Lab) эрдэмтэд хогийн саванд хаягдсан хог ямар зам туулдгийг тогтоон судалжээ. Тэд Сиэтл хотын оршин суугчийг хуучин гутал, гар утас, хуванцар сав, цаасан боодол сав, гадил жимсний хальс зэрэг хогоо авчрахыг хүссэн байна. Нийт 3000 орчим эд зүйл цугласны дараа бүгдэд нь тусгай чип суулган, бүгдийг нь хогийн саванд хийжээ.

Хангамжийн бүтээгдэхүүний дэлгүүрийн лангуу хүрэх явцыг тогтоох мэдээж амархан. Харин үүний нөгөө тал болох хог хаягдлын "амьдрал"-ыг судлах нь түүнээс хамаагүй хүнд байжээ.
Одоо дээрх чипийн тусламжтайгаар хог хаягдал боловсруулах систем хэрхэн ажиллаж байгаа, түүний үр дүн ямар вэ? гэдгийг тогтоох боломжтой болжээ. Судалгааны явцад зарим хог хаягдал хотоос "гарч", улс орон дамжин зорчдог нь тогтоогдсон байна. Энэ туршилт нь хотын хог хаягдлын туулах замыг судлах анхны үр дүнтэй судалгаа болж байгаа аж.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР