Авто зам өргөтгөх, засварлах ажил эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.08.16-нд нийтлэгдсэн

Авто зам өргөтгөх, засварлах ажил эхэллээ

Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, нэвтрүүлэх чадварыг сайжруулах зорилгоор “Гудамж” төсөл “Хотын төв” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Үүний хүрээнд 10 гаруй чиглэлд зам барих, хуучин замуудыг шинэчлэн засварлах ажил эхэлж байгаа юм байна. Тодруулбал, Сонсголонгийн гүүрнээс Моносын уулзвар хүртлэх замыг өргөтгөн шинэчлэх, Халдвартын эцсээс Нарантуул худалдааны төсвийн зүүн талаар Нарны замтай шууд холбох шинэ замын ажил өнөөдрөөс эхлээд байгаа юм байна.

Мөн “Атар өргөө” компаниас Яармагийн гүүр хүртлэх 2,2 км авто зам шинээр барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа аж. “Хотын төв” төслийн хүрээнд дараах замуудыг өргөтгөн шинэлэхээр болжээ.

Дарь-Эх Сансарын уулзвараас Токиогийн гудамж дагуу Чингис зочид буудлын арын уулзвар хүртэлх авто замын өргөтгөн шинэчлэх, Бөмбөгөрийн уулзвараас Модны 2-ын замтай холбосон шинэ зам барих, Гэсэр сүмийн баруун талаар Тасганы уулзвараад өгссөн замаас Гандангийн хашааг тойруулан Амарсанаагийн гудамж хүртэл шинэ зам барих, Москва хорооллын зүүн урд талаас БҮК-Яармаг чиглэлд шинээр зам барих, Оргил рашаан сувиллын уулзвараас Жапан таун хүртэл шинээр зам барих зураг төслийг боловсруулж байгаа аж. Үүнээс гадна “Гудамж” төслийн хүрээнд Саппорогийн дөрвөн замын уулзварын ойролцоо “Тзхник импорт” компанийн баруун талд шинээр автомашины зогсоол барихаар төлөвлөжээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж